Малчдад чадамжийн гэрчилгээ олгох сургалтын тов тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-07 19:34:15

Завхан/МОНЦАМЭ/. Малчдыг жилийн дөрвөн улиралд малдаа хэрхэн тарга тэвээр авахуулах, хэдээс хэдэн сард отор нүүдэл хийх, малын сүргийн эргэлтийг хэрхэн төлөвлөх, өрхийн орлого зарлагаа тооцож малын гаралтай түүхий эдийг зах зээлд хэрхэн борлуулж чаддаг болох вэ гэхчлэн мэдлэг чадамж олгодог сургалтыг дахин явуулахаар болжээ.
Дээрх сургалтыг өнгөрсөн жил хоёрдахь удаагаа “Бизнес төлөвлөгөө боловсруулах” нэртэй 10 хоногийн хугацаатай зохион байгуулж, Завханы таван сумын 60 гаруй малчин хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Завханы 13 сумын 140 малчин энэхүү сургалтанд хамрагдсан байна. Харин энэ жил тус сургалтыг үргэлжлүүлэн аймгийн ХХААГ, аймгийн ХХҮГ-аас хамтран зохион байгуулах гэж байна.
Сургалтын хугацаа тодорхой товлогдоогүй байгаа нь цаг агаарын байдал, малчдын ид завгүй үе таарч байгаатай холбоотой ажээ.
Энэхүү сургалтын үр дүн маш сайн гарч байгаа. Малчид өрхийн хөгжлийн дэвтэрээ хэрхэн яаж хөтлөх мэдлэг ур чадвартай болж чадамжийн гэрчилгээтэй болдог, арга туршлагатай ч болдог хэмээн сургалтыг зохион байгуулагчид мэдээлэв.
Дашрамд Завханд орлого багатай цөөн малтай малчин өрхийн малын тоо толгой сүүлийн хоёр жил 9200 –аар өсч өрхийн орлого 40 хувиар нэмэгдсэн мэдээ байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ