Увсад дөрвөн өрх зөгий үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-12-28 13:46:40
Увс /МОНЦАМЭ/.  Увс аймгийн хэмжээнд дөрвөн өрх зөгий үржүүлж байгаа нь мал, тэжээвэр амьтдын тооллогоор бүртгэгджээ.
Тэс сумын Таван улиас хэмээх газарт гурван өрх зөгийн аж ахуй эрхэлж байна. Зөгийчин Б.Бямбаа 15 бүл, Б.Цогт-Очир 25 бүл, Т.Дулам 2 бүл зөгий үржүүлж байгаа аж. Эдгээр гурван өрх энэ жил нийтдээ 530 кг зөгийн балыг зах зээлд нийлүүлсэн байна. Зөгийн балыг газар дээрээс нь 15 мянган төгрөгөөр зарж борлуулдаг байна. Тэс суманд социализмын үед зөгийн аж ахуй байсан бөгөөд үүний үргэлжлэл одоо хүртэл байгаа аж. Зөгийчин Бямбаа нь 1980-аад оноос эхлэн зөгийн аж ахуй эрхэлсэн бөгөөд өөрийн хүү Б.Цогт-Очиртоо ажлаа өвлүүлсэн байна.
Харин Улаангом суманд нэг зөгийн аж ахуй үйл ажиллагаа явуулж байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ