1200 орчим нохой устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-21 16:38:28
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 он гарсаар аймгийн хэмжээнд 1200 орчим нохой устгажээ.  Нохой устгалын ажилд жолооч, буудагч гэсэн хоёр хүн дайчлагдаж байна. Уг ажилд зарцуулагдах хөрөнгө аймгийн засаг даргын нөөц сангаас гардаг. Нэг нохой устгалын ханш нь 7000 төгрөг байдаг аж.

“Золбин нохой устгах ажил тухайн оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн үргэлжидэг. Өнөөдрийн байдлаар 1174 ширхэг нохой устгаад байна. Ер нь золбин нохой их байна. Өдөрт дунджаар 20-30 нохойг тогтмол устгаж байна. Ингэхдээ хүзүүвчтэй болон ямар нэг үүлдрийн нохойг устгахгүй байгаа. Тиймээс айл өрхүүд тэжээвэр нохойгоо ямар нэг таних тэмдэгтэй болгох хэрэгтэй. Ингээгүйгээс болж айлын тэжээвэр нохой устгалд өртөх тохиолдол гарч болзошгүй юм. Устгасан нохойгоо өдөрт нь ачаад нэгдсэн хогийн цэгт хаядаг. Энэ ажлын зардал байгууллагын зардлаас тусдаа байдаг, өөрөөр хэлбэл Засаг даргын нөөцөөс гарч, шууд устгалд ажилласан хүмүүсийн хөлсөнд очдог. Одоогоор сүүлд устгасан 336 нохойны төлбөр болох 2,3 сая төгрөгийг гаргуулахаар болоод байна” хэмээн Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Мөнхгэрэл хэлэв.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ