Ерөө бүсийн иргэд цахим машинаас үйлчилгээ авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-21 11:39:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө бүсийн төв болох Ерөө суманд Төрийн үйлчилгээний цахим машин суурилуулсан байна. Ингэснээр Ерөө бүсийн иргэд аймгийн  төв орж, цаг алдах мөн санхүүгийн эрсдэлд орохгүйгээр төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломж бүрджээ.  
Ерөө бүсийн сумдад Ерөө, Хүдэр, Жавхлант сумд болоод Бугант тосгон хамрагддаг бөгөөд энд 10-аад мянган иргэд амьдран суудаг юм. Энэхүү Төрийн үйлчилгээний цахим машиныг Ерөө сумын ЗДТГ-ын 2-р давхарт байрлуулсан байна. Цахим машинаас иргэд төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, гэрлэлтийн бүртгэлийн,  үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, татварын, валютын ханшын, жолоодох эрхийн, НӨАТУС, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон оршин суугаа хаягийн тодорхойлолт, ачааны автомашины зөвшөөрөл зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ