Англи хэлний ярианы клуб энэ жилийн хаалтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-20 17:29:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн  англи хэлний  ярианы клуб энэ жилийнхээ хаалтыг хийлээ. 
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ”Англи хэлтэй Өмнөговь“  дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж үүнийгээ дагаад олон ажлуудыг зохион байгуулсны нэг нь энэхүү англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа юм. Энэхүү ажлыг Өмнөговь аймгийн БСУГазар, Политехникийн коллеж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршын боловсролын төв болон өөрийн сайн дураар ажиллахаар ирсэн гадаадын иргэдтэй хамтран 9 сараас энэ сарын 10ныг хүртэл  зохион байгуулсан байна.
Англи хэлний ярианы клубт 48-н хүнийг хамруулсан бөгөөд нийт суралцагчдын 20 нь сертификаттай төгслөө. Уг клубын хаалтын үеэр ажлынхаа үр дүнг хэлэлцсэн бөгөөд ирэх оноос дахин клубын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулчид энэ үеэр хэллээ. Мөн өөрсдийнхөө төлөө цаг гарган мэдлэг боловсролоо дээшлүүлхийн тулд хичээн суралцсан иргэддээ талархаж байгаагаа онцолсон юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ