Баянхонгор аймгийн ИТХ-ын сайт шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 15:48:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудаснуудыг хөгжүүлэх уралдаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын bayankhongor.khural.mn сайт тэргүүллээ.
Уралдаанд улсын хэмжээнд нийт 366 дэд цахим хуудас өрсөлджээ. Байр эзлүүлэхдээ уралдаанаас өмнөх буюу суурь үзүүлэлт, уралдаант хугацаанд хийсэн ажил, шинэлэг санал санаачилга гарган ажилласан байдлыг харгалзсан байна. Мөн нийтэлсэн мэдээ, мэдээллийн агуулга, найруулга, зорилго нь стандарт шаардлагад нийцсэн эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзсан аж.
Харин Баянхонгор аймигийн аймаг дотроо тус шалгаруулалтаар дүгнэхэд Богд  сумын ИТХ-ын цахим хуудас нэгдүгээр байр, Эрдэнэцогт, Жаргалант сумдынх хоёрдугаар байр, Баян-Өндөр сум гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ