2018 оны цэргийн бүртгэл ирэх сарын 3-10-нд явагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-18 21:23:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2018 оны цэргийн бүртгэлийг явуулах тухай Засаг даргын захирамж гарчээ. Цэргийн бүртгэлийг ирэх сарын сарын 03-10-ны өдрүүдэд зохион байгуулах бол цэргийн бүртгэлийн нэгдсэн семинар энэ сарын 25-нд болох юм байна.
Цэргийн бүртгэлийн ажлыг сумдын ЗДТГ-ын байранд хийх бөгөөд цэргийн бүртгэл тасалдсан, бүртгэлд хамрагдаагүй иргэдийг “Зөрчлийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авах тул цэргийн насны иргэд санаачлагатай, идэвхтэй хамрагдах шаардлагатайг албаныхан онцлов.

                                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ