"Алтан мазаалай" оны шилдгээ шалгаруулах арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-18 17:56:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2017 оны шилдэг залуусаа тодруулах "Алтан мазаалай" арга хэмжээ боллоо.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь аливаа тэмдэглэлт баяраар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулах уриалга гаргаснаар дэлхийд нэн ховор Монголын говийн унаган амьтан Мазаалай баавгайг хайрлан хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сурталчлан таниулах, тодорхой мэдлэг мэдээлэл түгээх, мазаалай хамгаалах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус арга хэмжээ нь 2017 онд тухайн салбарт амжилт гаргасан шилдэгүүдээ с оны шилдгийг цахим орчинд шалгаруулдаг юм. Энэ онд боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, соёл урлагийн салбар, спортын салбар, төрийн алба, төрийн тусгай алба, инженер, баялаг бүтээгч, санхүүгийн салбар гэсэн есөн төрөлд залуус өрсөлдлөө. Энэхүү арга хэмжээг “Алтан мазаалай” ТББ санаачлан Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ, Өмнөговь аймгийн Залуу багш нарын холбоо, Өмнөговь аймаг дахь Үндэсний Мэдээлэл Харилцаа Холбооны ассоциаци, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулсан байна.
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ