Жүжигчин Чарли Шин ХДХВ-ийн халдвар авснаа зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-18 15:07:59

НЬЮ-ЙОРК. /BBC/. Саяхан 50 нас хүрсэн, Америкийн жүжигчин Чарли Шин ХДХВ-ийн халдвар авснаа телевизийн Эн-Би-Си сувгаар мэдэгджээ.

Шин энэ тухайгаа зарлахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан байна.

“ХДХВ-ийн халдвар авснаа мэдэгдэх гэж би энд байна. Надад энэ дөрвөн үсгийг хүлээж авахад маш хэцүү байна” гэж жүжигчин хэлжээ.

Чарли Шин гурван удаа гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй юм.

Сүүлийн үед тэрбээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх болсон бөгөөд үүний улмаас “Хоёр ба хагас хүн” олон ангит киног орхижээ.

ХДХВ-ийн халдвар авсан тухай хэвлэлүүдэд мэдээлнэ гэж дарамталж байсан ойрын хүрээнийхээ хүмүүст олон сая доллар төлж байсан учир Чарли Шин өөрийнхөө өвчний талаараа мэдэгдэхээр шийдсэн байна.

“Өнөөдөр би шоронгоос суллагдсан юм шиг л санагдаж байна” гэж Шин хэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ