Хангайн уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-18 09:51:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар үүлшинэ, хангайн уулархаг нутгийн зарим газраар  бага зэргийн цас орно.
Салхи баруун хойноос 5-10м/с, говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгаар 0-5 градус, Алтайн салбар уулсаар 3-8 градус хүйтэн, Эхийнголын Баянбүрд орчмоор 0-2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. 
Баянхонгор сумын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Агаарын температур 3-5 градус хүйтэн байна.    
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ