Арванхоёрдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-12-18 08:25:38
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд "Шилдэг төгсөгчдийн чуулган” болно.

09.00 цагт Төрийн ордонд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикын асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт НМХГ-т “ЖАЙКА” олон улсын байгууллагаас мэргэжлийн хяналтын байцаагчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулна.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтнуудыг чадавхижуулах сургалт зохион байгуулна.

09.30 цагт МХЕГ-т “Инженер геологийн мэдээллийн сан”-г  БХБЯ-нд хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэн Б.Арго “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг гутаан доромжилж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт улсын хэмжээнд зохион байгуулсан "Хайрла, Хамгаал" аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд “Нийслэлийн 2017 оны шилдэг авьяаслаг хүүхэд” шалгаруулах ёслол болно. Утас: 99070608 99736124

13.00 цагт Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцана.
 
14.00 цагт МУИС-ын Номын санд Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджавын “Цэвдэг жаран” түүхэн номын нээлт болно.

14.00 цагт Польтехникийн дээд сургуульд “Шилдэг бүтээлч хүүхэд” шалгаруулах ёслол болно.

14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал ном”-ын нээлт болно.
Холбоотой мэдээ