Монголын Усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит тэмцээн Сэлэнгэ аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-17 21:55:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит дөрөв дэх удаагийн Усанд сэлэлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15–17-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод боллоо.
Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа шинэхэн Усан спорт сургалтын төвд болсон уг тэмцээнд 10 гаруй багийн 120 гаруй баг тамирчид оролцож, хурд, авхаалжаа сорилоо. Тэмцээн 9-11, 12-14, 15-аас дээш гэсэн насны ангилалд мэлхий, өврөөр даллах, араар даллах, далайн гахай, холимог сэлэлт, холимог буухиа гэсэн сэлэлтийн төрлүүдээр явагдаж аваргаа тодрууллаа. Ингээд шинэхэн сургалтын төвийн анхны тэмцээний ялагчаар 9-11 насны 100 м-ийн мэлхий сэлэлтээр тэргүүн байрт “Хилэм” багийн Б.Итгэл, эмэгтэйд Орчлон сургуулийн Т.Үжин нар шалгарсан байна. Мөн 12-14 насанд Сонгинохайрхан дүүргийн Б.Жүрмэд, эмэгтэй Хилэм” багийн Б.Энэрэл, 15-аас дээш насны чөлөөт сэлэлтээр Хилэм” багийн М.Дэлгэрхүү, Орчлон сургуулийн Б.Энххүслэн, 9-11 насны 50 м-ийн араар даллах сэлэлтээр “Хилэм” багийн Б.Итгэл, Орчлон сургуулийн Т.Үжин, 12-14 насны ангилалд Сонгино хайрхан дүүргийн Б.Жүрмэд, Хилэм” багийн Б.Энэрэл, 15-аас дээш насанд “Виста” багийн С.Гандуулга, “Хилэм” багийн Б.Итгэл нар шалгарчээ. \
Харин 9-11 насны 50 м-ийн далайн гахай сэлэлтээр “Виста” багийн Г.Номуунаа, Сонгино хайрхан дүүргийн Б.Жүрмэд, 12-14 насны 100 м-ийн араар даллах сэлэлтээр “Виста” багийн Х.Энхзул, “Виста” багийн С.Гандуулга, 12-14 насны 100 м-ийн араар даллах сэлэлт “Виста”-гийн Х.Энхзул, 15-аас дээш насны 50 м-ийн араар даллах сэлэлтэнд “Виста” багийн С.Гандуулга, Орчлон сургуулийн Б.Энххүслэн, 9-11 насны 100 м-ийн чөлөөт сэлэлтээр “Хилэм” багийн Б.Итгэл,  Орчлон сургуулийн Т.Үжин, 12-14 насанд  Сонгино хайрхан дүүргийн Б.Жүрмэд, “Виста” багийн Х.Энхзул аваргалав.
Тэмцээний 15-аас дээш насны 100 м-ийн мэлхий сэлэлтээр “Хилэм” багийн Г.Зандалбал, Орчлон сургуулийн Б.Энххүслэн, 400 м-ийн чөлөөт сэлэлт Сонгино хайрхан дүүргийн Б.Жүрмэд, “Хилэм”-ийн Б.Бат-Од, 4х100 м-ийн холимог буухиа төрөлд  “Хилэм”-ийн Б.Бат-Од нар шалгарч аваргын алтан медалийн эзэд болжээ.  
           Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ