Айлуудад шалны халаагуур суурилуулж туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-15 16:14:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 20 өрхөд шалны халаалт суурилуулжээ.Түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, цаашид хэрэглэхгүй байхын тулд олон улсын стандартын шаардлагад нийцсэн цахилгаан халаагуурын дэвшилтэт технологи нэвтрүүлснээр агаарын бохирдол багасна гэж үзэж байна. 
Энэхүү ажлын хүрээнд гэр хорооллын дөрвөн ханатай монгол гэртэй дөрвөн айл, таван ханатай гэртэй таван айлд болон амины орон сууцтай нийт 20 өрхийг сонгон шалны цахилгаан халаагуурыг “Минж занд” ХХК-тай  хамтран суурилуулаад байна. Уг ажилд орон нутгийн төсвийн 80 сая төгрөг зарцуулжээ. Мөн өвлийн улиралд туршилт хийн үр дүнг тооцон, эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан үр дүн сайтай байвал ирэх онуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Харин айлууд цахилгааны утсаа солих шааардлага тулгарч, энэ талаар цахилгаан түгээх компанид ханддаг ч төдийлэн доривтой дэмжихгүй байгаа учраас цаашид цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай нягт уялдаатай ажиллавал зүгээр гэдгийг иргэд онцлон хэлж байгаа юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ