4000 шахам албан хаагч нэг удаагийн урамшуулал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад “сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” болгож 300 мянган төгрөг олгохоор тогтсон. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг Баянхонгор аймгийн хэмжээнд ирэх долоо хоногт олгож эхлэх юм байна.
Аймгийн хэмжээнд төрийн 3851 албан хаагч байдаг бөгөөд дээр дурдсан албан тушаалын хүмүүсийг хасаад, бусад албан хаагчдад 300.000 төгрөгийг шилжүүлэх аж.
Тус урамшууллыг төрийн албан хаагчид цалин олгодог журмаар тооцох бөгөөд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл суутгаж авна. Урамшуулал хэлбэрээр олгож байгаа ч Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулал, шагналын мөнгөнөөс шимтгэл төлнө гэж заасан учир шимтгэл авч байгааг албаныхан тайлбарлав.
Мөн цалинтай адилхан учраас төрийн албан хаагчид цалин авдаг арилжааны банкаараа дамжуулан авах юм байна.

Б.Мөнхзул