Арвайхээрийн агаарын бохирдол стандарт хэмжээнээс 2,8 дахин давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрийн агаарыг бохирдуулах гол хүчин зүйл болж байгаа халаалтын 13 том зуухнаас ялгарч буй тоосны агууламж, хаягдал утааны найрлаганд хэмжилт хийсэн байна.
Шинжилгээний дүнгээр Арвайхээр хотод хүхэрлэг хийн дээд агууламж 97 мг/м3, дундаж агууламж 15 мг/м3, азотын давхар ислийн дээд агууламж 160мг/м3, дундаж агууламж 35 мг/м3, том ширхэгт тоосонцор буюу РМ10-ийн агууламж 139-422мг/м3 байгаа нь хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж нь агаарын чанарын MNS-4585-2016 стандартын хэмжээнээс 2,8 дахин давсан бохирдолттой хэмээн гарчээ.
Өвөрхангай аймагт дулааны станц барих асуудал 2014 оноос нааштайгаар яригдаж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдсэн зүйлгүй, горьдлого төрүүлсээр байгаа нь байгууллага, орон сууцны халаалтын томоохон зуухнуудыг шийдвэрлэхэд саад болж байгааг аймгийн дарга хэлж байв. Харин гэр хорооллын утааг бууруулахын тулд бүрэн шаталттай, утаа бага гаргадаг зуух, дулаан баригч төхөөрөмжийг айл өрхүүдэд жил бүр хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа юм.

Б.Батчимэг