Энэ онд брэнд бүтээгдэхүүн 26-аар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-15 11:29:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд брэнд бүтээгдэхүүнтэй болохыг сум, аж ахуйн нэгжүүд зорилгоо болгож байна.
Энэ онд Дархан хотод зохион байгуулсан “Үндэсний болон орон нутгийн онцлогтой брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэнгээс Арвайхээр сумын “Хан хөгшин хайрхан” нэрийн хорхоглон шарсан хонины хаа “Нутгийн брэнд хоол”, Уянга сумын “Өв-Сүү” ХХК-ийн сарлагийн сүүгээр үйлдвэрлэсэн “Cheddar” бяслаг “Нутгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарчээ. “Түншлэл-2017” үзэсгэлэн худалдаанаас Баруунбаян-Улаан сумын “Халтар арвайн гурил” аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ. 
Энэ онд сумын брэнд бүтээгдэхүүн 19, аймгийн брэнд бүтээгдэхүүн 7-оор нэмэгдээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ