Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-15 10:32:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдөр тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Энд сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар  24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах алхмыг тус Цагдаагийн хэлтсийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилсан байна. Тэд ажлын талбарт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт амиан дэм, халуун чацаргана, хоолоор үйлчилж байгаа ажээ. Мөн хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хөдөлгөөнт болон байнгын хяналтын цэгт 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад Мандал сумын Нэгдсэн эмнэлэгээс томуугийн вакцин тарилга хийх зэргээр хүнд нөхцөлд алба хааж байгаа дайчдынхаа эрүүл  мэндийг нь хамгаалан ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ