Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2006 онд баталснаас хойш 10 жил болж энэ хугацаанд гурван үе шатны төлөвлөгөөг хэрэгжүүлээд байна.
Төлөвлөгөөнд нийт нутаг дэвсгэрийг газрын нэгдмэл сангийн ангиллын дагуу хот суурины газар, хөдөө аж ахуйн газар, зам шугам сүлжээний газар, ойн сангийн газар, усан сангийн газар хэмээн хувааж, тус бүрийн ашиглалт хамгаалалтын горимыг төлөвлөсөн байх бөгөөд хэрэгжилт нь 2020 онд дуусгавар болох юм.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавихаар аймгийн Засаг даргын 2017 оны А/473 дугаар захирамж гарч, ажлын хэсэг 15 суманд удирдамжийн дагуу ажилласан байна. Хэрэгжилтийн байдлыг ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн зохих түвшинд хангалттай хэрэгжиж байгаа, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн үзжээ.
Аймгийн хэмжээнд 12 суманд хот байгуулалтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд Баруунбаян-Улаан, Тарагт сум нь ерөнхий төлөвлөгөө хийх эрхгүй байгууллагаар төлөвлөгөө хийлгэсэн, хот байгуулалттай холбогдолтой стандартыг баримтлаагүй, чанарын шаардлага хангаагүй, улсын экспертизээр батлуулаагүй, сумын ИТХ-аар хүлээж аваагүй гэх зөрчлүүд илэрсэн тул мэргэжлийн байгууллагаар дахин хийлгэх зөвлөгөө өгчээ.
Уянга сумын ХБЕХТ-ний хэрэгжилт дууссан, Богд суманд амины орон сууцны зориулалттай бүсэд үйлчилгээний зориулалтаар газар олгосон гэх зөрчил гарсан байна. Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Сант, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сумдууд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй учраас ОНХС-аас уг асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ.

Б.Батчимэг