Татварын орлогын төлөвлөгөө 100 гаруй хувийн биелэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн татварын орлогын төлөвлөгөөг энэ онд давуулж биелүүлэхээр байна. 2017 оны 11 сарын байдлаар улс, орон нутгийн төсвийн орлогын 10179,6 сая төгрөгийн төлөвлөгөөнөөс 10903,8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 107,1 хувийн биелэлттэй байгаа аж.
Улсын төсвийн орлогод 1869,4 сая төгрөгийн орлого оруулахаас 1964,9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 105,1 хувийн биелэлттэй байгаа бол аймгийн болон орон нутгийн төсөвт 8310,2 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 8938,9 сая төгрөг төвлөрүүлж, 107,6 хувийн биелэлттэй байна.
Аймаг, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг 2016 оны 11 сарын эцэст 9879,6 сая төгрөгөөр бүрдүүлж байсан бол энэ оны 11 сард 10903,8 сая төгрөг төвлөрүүлж, төсвийн орлого 300 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Аймгийн Татварын хэлтсээс 2017 онд компани 64, хоршоо 1, салбар 6, төсөвт газар 1, төрийн бус байгууллага 29 нийт 103 хуулийн этгээдийг, 1851 татвар төлөгч иргэнийг татвар төлөгчийн бүртгэлд шинээр бүртгэсэн ба 21 иргэн, хуулийн этгээдийн орлого 50 сая төгрөгөөс давж НӨАТ төлөгч болжээ.

Б.Батчимэг