Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 90,4 хувьтай хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-14 22:40:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг 90.4 хувьтай буюу зорилтот түвшиндээ хүрч, үр дүн гарсан хэмээн дүгнэлээ.
Өнгөрсөн оны 12 сард ИТХ-ын хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг дөрвөн бүлэг, 18 зорилтын хүрээнд 108 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм. Үүнээс 83 ажил 100 хувь, 20 гаруй ажил 70 хувьтай биелэгджээ. Үндсэн чиглэлийн төлөвлөгөөний дагуу энэ онд төв суурин газрын ундны усны эх үүсвэрийг тоолууржуулах, байгаль орчныг хамгаалах, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Франц, Итали, Герман зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг салбарт олон томоохон ажлыг хэрэгжүүлсэн байна.
Орхон голын бохирдлыг бууруулах арга хэмжээ, Арвайхээр сумын цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, “Бизнесийн зөвлөгөө-Мэдээллийн төв” байгуулах гэхчлэн зарим ажлуудыг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ