4, 5 дугаар багийнхан цахилгаан халаалт хэрэглэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор "Угалз "дөрөвдүгээр баг, "Цагаан чулуут" тавдугаар багийн гэр хорооллын айл өрхүүхэд цахилгаан халаагуурыг борлуулж эхэлжээ. Албаныхны тооцооллоор 1000 гаруй айл өрхийг хоёр тарифт тоолуур, цахилгаан халаагууртай болгохоор төлөвлөн, хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа аж.
Тус үйл ажиллагааг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн БОАЖГ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус ажлын эхлэл болгож, энэ онд 4, 5 дугаар багийн цахилгаан дамжуулах шугамын чадлыг нэмэгдүүлжээ.
Мөн ирэх онд нэмж гурван багийн цахилгаан дамжуулах шугамын чадлыг өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Ингэснээр ухаалаг тоолуураар иргэдээ хангаж, цахилгаан халаалтад шилжүүлснээр утаанаас салах боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Б.Мөнхзул