Ойн туруутны судалгааны шинэ аргыг ашиглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-13 00:55:10

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас энэ жил Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Улаагчны Хар нуурын БЦГ, Отгонтэнгэрийн дархан цаазат газруудад ойн туруутны судалгааг  шугаман трансектийн аргыг ашиглан хийжээ.

Судалгааны үр дүнд  хөхтөн амьтан Аргаль хонь, Янгир ямаа, Халиун буга, Баданга хүдэр, Цоохор ирвэс гэхчлэн 9 зүйлийн 232 бодгаль бүртгэгджээ. Мөн жигүүртэн гангар хун, Алтайн хойлог, Зэрлэг нугас, Идлэг шонхор зэрэг 13 зүйлийн 359 бодгаль тэмдэглэгдсэн байна.
Зэрлэг амьтан ургамлын мэдээллийн сан болох “Биосан” программд нийт 22 зүйлийн 740 бодгаль бүртгэгджээ. Энэхүү судалгааг хийхдээ шугаман трансектийн аргаар нийт 15 удаа, цэгэн тооллогын арга зүйгээр тарваганы судалгааг найман удаа, уулын туруутны судалгааг дөрөв, шувууны судалгааг 28 удаа тус тус хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ