Төслийн зуухыг Баян сумын 50 өрхөд олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-27 18:00:34
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баян сумын 50 өрхөд "Нүүдэлчин" зуухыг УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй олгов.

УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр өнгөрсөн хугацаанд түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг тус зуухыг Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ зэрэг сумын 3500 өрхөд үнэ төлбөргүйгээр олгожээ.
 
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төслийн зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд бууруулж, үр дүнгээ өгч байгаа. Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэв.

Мөн төслийн зуухыг үйлдвэрлэгч "Экоресурс" ХХК-иас энэ үеэр малчдад зуны цагт цагаан идээ боловсруулахад зориулсан овор багатай, гурван ширхэг зуухыг туршилтын журмаар Баян сумын малчин өрхөд хүлээлгэн өгөв. Зуух малчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадаж байвал аймгийн нийт малчин өрхүүдэд нийлүүлнэ гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ