Ухаалаг тоолуурыг 150 өрхөд туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-21 22:34:34
Увс /МОНЦАМЭ/. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэрэглэгч өөрөө хяналт тавих, шөнийн тарифын хөнгөлөлтөө эдлэх боломжийг олгох автомат шийдэл бүхий ухаалаг тоолуурыг Увс аймагт нэвтрүүлэх ажил эхэлсэн байна. Эхний ээлжинд туршилтын журмаар Улаангом сумын 150 өрхөд энэхүү ухаалаг тоолуурыг суурилуулжээ.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй холбоотой иргэдийн гомдол тасардаггүй энэ нөхцөлд ухаалаг тоолуурыг суурилуулснаар хэрэглэгч эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хянах боломж бүрдсэн байна. Ухаалаг тоолуурыг ирэх жилийн 3-р сарын 1 хүртэл туршиж үзээд үр дүнтэй болвол бүх айл өрхүүдийг үе шаттай тоолууржуулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ