400 гаруй иргэн түлээ нүүрсний хөнгөлөлт эдэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-21 16:17:01
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 620 иргэн түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаагаа бичгээр ирүүлсэн байна. Үүнээс Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрээр 408 иргэнд түлээ нүүрсний хөнгөлөлт хэмээн 57 сая төгрөг олгожээ.
Тодруулбал, 74 ахмад настан болон 334 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тус бүрт нь 140 мянган төгрөгийг түлээ нүүрсний хөнгөлөлт хэмээн олгосон аж. “Түлээ нүүрсний хөнгөлөлт хүртэхээр хүсэлтээ гаргасан өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд холбогдох хууль журамд тусгасан шаардлагыг хангасан тохиолдолд Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрээр түлээ нүүрсний хөнгөлтөд жилдээ нэг удаа хамруулж байгаа” хэмээн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбал хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ