Террорист халдлага үйлдэхээр завдсан этгээдийг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-01 12:21:33
МОСКВА. /РИА Новости/. Германы цагдаагийн газар тэсрэх бодис ашиглан террорист халдлага үйлдэхээр завдсан хэрэгт сэжиглэгдсэн 19 настай Сирийн иргэнийг мягмар гарагийн өглөө саатуулсан тухай ХБНГУ-ын ерөнхий прокурорын газраас мэдээлснийг Риа Новости агентлаг уламжлав.

Прокурорын газраас мэдээлснээр, Германы цагдаагийн газрын эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон холбооны цагдаагийн газрын тусгай хүчнийхэн Сирийн Ямен А. гэгч иргэнийг Шверин хотод саатуулсан бөгөөд сэжигтний гэрт нэгжлэг хийжээ.  

Ямен А. урьд нь 2017 оны долдугаар сард мөн Германд тэсрэх бөмбөг дэлбэлэхээр шийдэж, аль болох олон хүнийг хөнөөж, шархдуулахыг хүсч байсан гэдэг нь илэрчээ. Гэсэн ч одоогоор сэжигтэн ямар зорилгоор дэлбэлэлт үйлдэх гэж байсан нь тодорхойгүй бөгөөд түүнийг ямар нэгэн террорист байгууллагад харьяалагддаг гэх нотолгоо алга байна.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ