Өнгөрсөн долоо хоногт 923 жолоочид хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 16:18:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллийг аймгийн ЗЦТ-аас тодруулав.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд зургаан зам тээврийн осол бүртгэгдэж, хоёр хүн зам тээврийн ослоор амиа алдаж зургаан хүн бэртэж гэмтэв. Мөн 6817 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг явуулж зөрчилтэй явсан 923 жолоочийг илрүүлж хариуцлага тооцсон гэж Төв аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах хэллээ.

Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээг авчээ. Нийт жолооч нартаа хандан замын хөдөлгөөний соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Төв аймгийн ЗЦТ-аас анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ