Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-06-16 10:47:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарсан байна.

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцжээ. Дэлхийд чансаа өндөртэй тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарахад шилдэг таван дуучны нэгд Г.Ариунбаатарын нэр бичигджээ.

Тэрбээр OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан юм. Хуучин ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож 1600 гаруй дуучдаас шалгарч Гран при шагналын эзэн болсон билээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ