Эх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-25 21:10:53
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүр уламжлал болгон байгуулагддаг “Эх дэлхийн өдөр”-ийг манай улс өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.
 
Анх АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдөр зохион байгуулагдаж байсан. Харин 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байдаг. Өдгөө 47 жилдээ зохион байгуулагдаж байгаа "Эх дэлхийн өдөр"-ийг дэлхийн 192 орны нэг тэрбум гаруй хүн эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Манай улс ч гэсэн уг өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн, үүнд зориулсан арга хэмжээ бямба гарагт Төрийн ордонд болсон юм. Хүмүүнлэгийн зүтгэлтэн, сайн дурын үйлстэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн амьдрал болоод түүний намтраас сэдэвчилсэн АНУ-ын  Бродвейн театр бүтээгдсэн “Жинхэнэ хайр” мюзизлийг Төгс Гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн монгол дахь салбараас бямба гарагт монгол хадмал орчуулгатайгаар үзүүлсэн юм.  Хүн бүр амар амгалан байж, бие хайр халамжийг харамгүй өгч, бурхан орчлон ертөнцийг ивээж, бид өөрсдөө эх дэлхийгээ авран хамгаалахын тулд бидний бүхний оролцоо чухал болохыг эх дэлхийн өдрөөр “Жинхэнэ хайр” мюзиклийг үзсэн хүмүүс онцолж байв.
Энэ үеэр байгаль орчны чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, байгаль орчны асуудалд хувь нэмрээ оруулсан зарим хүмүүст “Байгальд ээлтэй баатарлаг үйлстэн” шагналыг гардууллаа. Шагналыг УИХ гишүүн асан С.Ганбаатар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын дарга доктор Б.Оюунгэрэл болон Биологийн ухааны доктор, дэд-профессор С.Амгаланбаатар нарын гурван хүнд гардуулсан байна.
Мөн байгаль, эх дэлхий хайрладаг, хувь нэмрээ оруулдаг, чинь сэтгэлтэй 800 гаруй хүмүүсээс гадна урлаг соёл, улс төр, нийгмийн олон төлөөлөл дээрх арга хэмжээнд оролцлоо.
Мөн арга хэмжээний үеэр Төгс гэгээрсэн их багш Чин Хайн намтар, зураг, дэнлүү зэрэг бүтээлүүд үзэсгэлэн дэлгэгдсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.
Хүн төрөлхтөний, бидний өдөр тутамдаа хийж байгаа болчимгүй үйлдлүүдээс болж эх дэлхий маань усгүй, агааргүй, дааж давамгүй хог новшиндоо дарагдан,амьд организмыг тэтгэж байгаа эх ундаргуудаа устгаж байна. Нэгэнт бий болгон учруулсан хор уршиг нь нөхөн сэргээгдэх боломжгүй болсоор. Тэгвэл бид амьдарч байгаа гэр минь болсон эх дэлхийнхээ ирээдүйгээ хайрлан хамгаалахын тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хэрэгтэй юм.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ