34.4 хувь нь их эрсдэлтэй үнэлгээг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 17:28:07
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зургаан суманд явуулсан хяналт шалгалтад 61 байгууллага хамрагдсан ба 17 буюу 27.8 хувь нь бага, 23 буюу 37.7 хувь нь дунд, 21 буюу 34.4 хувь нь их эрсдэлтэй гэсэн үнэлэг авчээ.

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 25, 26 тоот удирдамжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хяналтын чиглэлээр Аргалант, Баянхангай, Баянцогт, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын 124 заалттай 15 албан шаардлага, 112 заалттай 20 зөвлөмжөөр хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 182 нэр төрлийн 169 мянган төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслүүдийг хураан авч хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан газар дээр нь устгах улсын байцаагчийн акт гурвыг үйлдэж устгалд оруулсан байна. Хууль тогтоомжийн заалт зөрчсөн нэг албан тушаалтанд 240.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Мөн шалгалтад хамрагдсан холбогдох албан тушаалтнуудад хууль, эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ