Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа энэ сарын 20-ноос эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-18 20:24:52
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ноос эхлэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа орон даяар зэрэг явагдахаар болсон байна. Энэ хүрээнд Төв аймгийн 27 сумын 16167 өрх судалгаанд хамрагдаж өрхийн амьжиргааны түвшингээ шинэчлэн тогтоолгоно.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах” журмын 3.1-д заасны дагуу улсын хэмжээнд орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл хангуулах ажлыг энэ оны гуравдугаар сарын 20-30-ны хооронд зохион байгуулахаар болсон хэмээн ХХҮГ-ын Нийгмийн Халамжийн хэлтсийн дарга Н.Даваадорж ярилаа.

Төв аймгийн хэмжээнд нийт өрхийг жагсаалтын дагуу судалгаанд хамруулна. Энэ удаагийн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлын бүхий л үйл явцын удирдлага, зохион байгуулалтыг онлайнд суурилсан хэлбэрээр нээлттэй шуурхай зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Зохион байгуулалтын хувьд 33 багийн ахлагч, 81 тоологч, 13 шивэгч, 54 жолооч, 97 хөтчийг ажиллуулахаар төлөвлөн зохион байгуулжээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ