Кубын удирдагч Мексикт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-20 10:39:44

МЕХИКО. /RIA Novosti/. Кубын удирдагч Рауль Кастро Мексикт энэ жил айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Клаудии Руис Массиеу арлын энэ улсад айлчилсныхаа дараа даваа гарагт нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.

Мексикийн дипломат байгууллагын тэргүүн Гавана хотод айлчлах үеэрээ Кубын өөрчлөгдөн буй эдийн засгийн загварын нөхцөлд тус улсын эдийн засагт оруулж буй улсынхаа хөрөнгө оруулалтыг урагшлуулах, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.

Улсынх нь Мариэль боомтын тусгай бүсэд хөрөнгө оруулах тухай Мексикийн компаниудын анхны төслийг Кубын эрх баригчид 2015 оны эхээр баталсан байна. Кубад  нийтдээ 50 төсөл хэрэгжүүлнэ гэж Мексикийн Сангийн яам урьд нь мэдээлжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, одоо 30 гаруй төслийг хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль Кубад 2014 оны зургадугаар сард хүчин төгөлдөр болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ