2017 онд 900 гаруй иргэнийг ажлын байранд зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-06 21:34:17
Yesukheitumur Tumurbaatar

Энэ онд 900 гаруй иргэнийг ажилд зуучлах бөгөөд 1500 гаруй шинэ ажлын байрыг бүртгэж мэдээлэх ба 1500 иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө өгөх сургалтад хамруулна.

Өнгөрсөн онд Төв аймгийн хөдөлмөрийн хэлтэс нь нийтдээ 813 иргэнийг ажилд зуучлан оруулж, 1305 ажлын байрыг бүртгэж мэдээлсэн байна.

Тэгвэл 2017 он гараад хөдөлмөрийн хэлтэст нийтдээ 145 ажлын байрны захиалга ирсэн ч нийт захиалгын 90 хувь нь 3-4 сард эхлэн ажиллах ажлын байрны зарууд эзэлж байгаа гэж Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны шилжилт хөдөлгөөний бүртгэл хариуцсан мэргэжилтэн Р.Эрдэнэбат тайлбарлав.

Түүнчлэн "Ажилтай орлоготой иргэн" урианы жилийн хүрээнд нийтдээ 12,000 гаруй ажлын байр бий болгох тооцоо бий. Эдгээрийн ихэнхийг түр ажлын байр бий болох бөгөөд ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж хавар улиралд ямаа самнах, хонь ноослох бол намрын цагт ургац хураалт зэрэг ажлуудад зохион байгуулалттайгаар оролцуулахаар төлөвлөсөн байгаа гэж албаны хүмүүс онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ