Нэгдсэн эмнэлэг, ОБГ-т автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-23 16:54:54

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн онцгой комиссоос тус бүр нэг автомашин гардуулан өглөө.  

Өнөөдөр буюу 23-ны өдөр болсон энэхүү үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил:-“Хэдийгээр улс орон даяар санхүүгийн байдал хүнд хэцүү байгаа ч нөхцөл боломжоо ашиглан иргэдээ дэмжсэн. Тэдэнд ашиг тусаа өгөх ажил үйлчилгээ явуулах нь хамгаас чухал” хэмээн автомашин гардуулах үеэрээ хэллээ. Машин гардаж авсан дээрх байгууллагууд илүү их эрч хүчтэйгээр иргэд үйлчлүүлэгчиддээ хүрч ажиллахаа амаллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 9 сум цагаан зудтай байна. Удаа дараагийн давтамжтай орсон цасны улмаас эдгээр сумдад мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, суурин маллагаанд шилжээд байгаа билээ.

Иймээс аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, ОБГ-ын хамтарсан “Халуун сэтгэл” аяны баг өвөлжилт хүндэрсэн сумдаар явж, малчин айл өрхүүдийн хотонд нь очиж, эм тариагаар ханган, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд энэ ажиллагаанд нь дэмжлэг болгож дээрх автомашинуудыг өгчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ