Зорилтод бүлгийнхэнд зориулсан сургалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-12 15:45:17
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын зорилтод бүлгийн иргэд энэ удаагийн хамрагдаж хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар мэдлэг, мэдээлэл олгож байна.

Энэ жилийг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласантай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Уг сургалт сарын турш үргэлжлэх бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын зорилтод бүлгийн 103 өрхийн 549 иргэн баг багаараа хамрагдаж байгаа аж. Мөн тэдэнд өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь тусалж, өрхийн үйлдвэрлэл, цаашлаад хөдөлмөр эрхлэх боломж бололцоогоор хангаж өгөхөд уг сургалтын ач холбогдол оршиж байгаа гэдгийг Төв аймгийн Халамжийн хэлтсийн дарга Н.Даваадорж тодотголоо.

Ташрамд дурдахад, Төв аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан 2747 иргэн, өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүнсний талонд хамрагддаг 578 өрхийн 1753 том хүн, 1673 хүүхэд нийт 3426 иргэн байдаг бөгөөд тэдэнд өнгөрсөн онд 377 сая төгрөгийн хүнсний талон олгосон тухай албаныхан тайлбарласан юм.  

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ