Өнгөрсөн онд 2000 орчим хүүхдээр бүл нэмжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙБаярын өдрүүдэд Өвөрхангай аймаг 6 хүү, 7 охиноор бүл нэмлээ. 12 сарын 31-ны өдөр 2 хоёр хүү мэндэлсэн байна. 2016 оны байдлаар БОЭТ-д 1922 эх мэндэлж, 1939 хүүхэд төржээ.
Шинэ жилийн баярын өдөр БОЭТ-ийн хүлээн авахад 78 хүн хандсанаас ихэнх нь буюу 40 нь амьсгалын замын өвчлөлөөр яаралтай тусламж авсан бол 2017 оны эхний өдөр 94 хүн, 2-ны өдөр 43 хүн, 3-ны өдөр 29 хүн тус бүр эрүүл мэндийн тусламж авчээ. Түргэний дуудлагаар оны эхний өдөр 12 хүүхэд, 21 том хүн, 2-ны өдөр 8 хүүхэд, 12 том хүн, 3-ны өдөр 7 хүүхэд, 15 том хүн ирсний дийлэнх нь ханиад, томууны өвчлөлтэй байна. 12 сарын 31-ний өдөр БОЭТ-ийн 7032103 утсанд 20 дуудлага ирж, 6 хүн гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авчээ.
Б.Батчимэг