Зорилтот бүлгийнхэнд мэргэшүүлэх сургалт чухал байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-12 23:01:21

Дархан-Уул аймгийн “Нэг дэлхий-Сайн санаа” ТББ-аас эрхлэн тус аймгийн “Найдварын өргөө” ТББ-т харьяалалтай зорилтот бүлгийнхэнд лекц уншиж гурил будаа, мах, хүнсний ногоо зэрэг 900 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг гардууллаа.

“Найдварын өргөө” ТББ нь Улаанбаатар, Дархан хотод ажиллаж, архинаас хамааралтай иргэдийг хорт зуршлаас ангижруулах зорилгоор ажилладаг.

“Нэг дэлхий-Сайн санаа” ТББ-ын тэргүүн М.Баяндалай: “Бид “Найдварын өргөө” ТББ-ын зурагт хуудаснаас дээрх байгууллагын мэдээллийг авч эдгээр хүмүүст тусламж өгч байна. “Найдварын өргөө” ТББ-д одоогийн байдлаар зорилтот бүлгийн 15 эрэгтэй, 13 эмэгтэй, таван хүүхэд харьяалагддаг юм байна. Эдгээр хүмүүс маань нүүрс, мод шуудайлан зарж ойр зуурын хүнсээ авч амьдралаа залгуулдаг. Тэд бусдаас ямар нэгэн тусламж авахыг бодолгүй орон сууцны айлуудын засал чимэглэл, гагнуур, мужааны ажил хийж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй байдаг. Тиймээс “Нэг дэлхий-Сайн санаа” ТББ маань зорилтот бүлгийн эдгээр хүмүүст эд материалын дэм өгөхөөс гадна сэтгэл санааг нь өргөж мэргэшүүлэх сургалтуудад хамруулж улмаар ажил, орлоготой болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ