Македоны сонгуульд аль нам ялсан нь тодорхойгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-12 10:13:46

СКОПЬЕ. /ВВС/. Македоны эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн бүх нийтийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулснаа зэрэг зэрэг зарлаж байна.

Саналын хуудсыг тоолж дуусаагүй байхад Ерөнхий сайд асан Никола Груевски тэргүүтэй эрх баригч “VMRO-DPMNE” нам ялалт байгуулснаа зарласан бол сөрөг хүчний “SDSM” /Социал демократ/ нам мөн адил сонгуульд ялснаа мэдэгджээ.

Македоны улс төрийн хямралыг зохицуулах зорилгоор Өрнөдийн орнуудын зуучлалтайгаар байгуулсан хэлэлцээрийн дагуу тус улсад хоёр жилийн өмнө товлосон ээлжит бус сонгууль өчигдөр болжээ .

Никола Груевскигийн намын төлөөлөгч Влатко Горчев дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ “бид дахин ялалт байгууллаа. Өнөөдөр 12 дугаар сарын 11-нд бид 10 дахь ялалтаа дараалан байгууллаа” гэж мэдэгдсэн байна.

Харин “SDSM” намын тэргүүн Зоран Заев "бид яллаа" гэж дэмжигчдэдээ хандан хэлснийг “AFP” агентлаг уламжиллаа.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ