“Chapecoense” клубын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-12-12 09:59:11

БРАЗАЛИА. /ВВС/. Колумбад онгоцны ослоор амиа алдсан “Chapecoense” клубын тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Бразилд боллоо. Бразилын хөлбөмбөгийн улирлын тоглолтын сүүлчийн өдөр уг арга хэмжээ болжээ.

Хөлбөмбөгийн “Chapecoense” клубын тамирчдын сууж явсан нисэх онгоцны шатахуун дууссаны улмаас Медельин хотын ойролцоо осолдсон билээ. Үүний улмаас 71 хүн амиа алдсаны ихэнх нь тус клубын тамирчид байсан юм.

Бразилын шилдэг клубуудын хөгжөөн дэмжигчид улс даяарх цэнгэлдэх хүрээлэнгүүдэд цуглан амиа алдсан тамирчдын хөрөг зургийг барьж, “Chapecoense” клубын сүлд дууг дуулсан байна.

Үүний зэрэгцээ Бразилын хөлбөмбөгийн холбоо Чейпко хотод болох байсан “Chapecoense” болон “Atletico Mineiro” клуб хооронд болох тоглолтыг цуцалсан байна. 

Дөрвөн шүүгч ёс дүрмийн дагуу үзэгчгүй хоосон “Arena Conda” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ