Арванхоёрдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-02 09:15:38

09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд нийслэлийн шагнал гардуулах үйл ажиллагаа НЗДТГ-ын Б зааланд болно.

09.00 цагт Монгол Улсын Засгийн газраас санаачлан Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулна.

09.00 цагт Олон улсын харилцаа, геополитик, Орос, Хятадын гадаад бодлогын талаарх
нээлттэй лекц "Blue Sky" цамхагт болно.

09.30 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордонд үргэлжилнэ.

09.30 цагт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 51  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Цэцийн ордонд нээлттэй болно.

10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв, Рафаель интернейшнл ТББ хамтран хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн мэргэжилтнийг чадавхижуулах төслийн үр дүнг тайлагнах “Хүний нөөц, байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан, уралдаан” арга хэмжээ "Бишрэлт" зочид буудалд болно. 

10.00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас "Аз жаргалтай гэр бүл өдөрлөг"-ийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулна.

10.00 цагт ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Онол практикийн бага хурал Кемпински Хаан палас зочид буудлын хурлын зааланд эхэлнэ. 

10.00 цагт “Хамтдаа хөгжье” өдөрлөг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд болно.

10.00 цагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод болсон Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин, цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, гранпри шагналыг хүртсэн хүүхдүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ. 

11.00 цагт “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Орон сууцны биржээс орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөгийг "Мишээл" барилгын их дэлгүүрт зохион байгуулна. Улаанбаатар дахь 80 гаруй орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, ипотекийн 8 хувийн зээл олгож байгаа арилжааны банкууд оролцож орон сууцны м.кв талбайн үнийг 200-500 мянган төгрөгөөр хямдруулж байгаа болон банкны эдийн засагчид ипотекийн зээлийг хэрхэн авах тухай зөвлөгөө өгөх юм.

14.00 цагт МУИС-ийн Олон Улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ойд зориулсан тусгай хүндэтгэлийн лекц Төрийн ордонд болно.

15.00 цагт Эдийн засагч, доктор, профессор Б.Даваасүрэн “Иргэдийн эдийн засгийн боловсрол” сэдвээр "Танан" төвийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй лекц уншина.

Холбоотой мэдээ