ХОВД: Музейд хадгалж буй онцлох үзмэрүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-20 14:02:02

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд одоогийн байдлаар 3100 гаруй ховор үзмэр бий.

Галдан бошигт хааны нэрэмжит тус музей эртний түүх, монгол ахуй, угсаатан, алдартан, шашин гэх мэт есөн танхимаар болон төрөлжсөн үзэсгэлэн гаргадаг бөгөөд жилд 7000-9000 орчим үзэгчид сонирхуулдаг. 

Энэ удаа музейн сан хөмрөгт хадгалж буй зарим үзмэрийг фото хэлбэрээр танилцуулж байна.
 

 Чулуун уур, нухуур 


Хэмжээ: өндөр 14 см, голдоч 17 см

Жин: 6190 гр

Онцлог: Боржин чулуу

Он цаг: Неолитын үе.

Тус үзмэр нь үр тариа болон жимс боловсруулах зориулалтай. Ховд аймгийн музейн цуглуулгад 1960 онд бүртгэжээ.

 

Чулуун уур
Хэмжээ: өндөр 10 см, диаметр 18.6

Жин: 6545 гр.

Онцлог: Боржин чулуу

Зориулалт: Үр тариа болон жимс боловсруулах

Он цаг: Неолитын үе.


Үр тариа цайруулах самбар чулуу, чулуун элдүүр


Хэмжээ: Самбар чулууны тухайд урт  нь 39 см, өргөн нь 17см. Харин чулуун элдүүрийн урт 31 см, өргөн 7 см юм. 

Олдсон газар: Ховд аймаг, Чандмань сум

Тус үзмэрийг үр тариа боловсруулах, няцлах зориуалалтаар хэрэглэж байжээ. Музейн сан хөмрөгт 1919 онд бүртгэсэн байна.


Хүрэл сүх


Хэмжээ: урт 13 см, өргөн 6 см

Жин: 680 гр

Онцлог: Хүрэл цутгамал

Он цаг: Хүрлийн үе.

Тус үзмэр нь дайн байлдаан болон ан агнуур хийх зориулалттай. Ховд аймгийн Музейд 1950 оноос эхлэн хадгалж буй.

 

Хүрэл ооль 

Хэмжээ: урт 26 см, өргөн 5.3 см

Жин: 200 гр

Онцлог: Хүрэл цутгамал

Он цаг: Хүрлийн үе.

Тус үзмэр нь дайн байлдаан болон ан агнуур хийх зориулалттай. Ховд аймгийн Музейд 1950 оноос эхлэн хадгалж байна. 


 

 

 

 

Холбоотой мэдээ