БУЛГАН: Зөвлөгөөнөөр салбар бүрийн тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-17 16:31:23

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болж байна.


Зөвлөгөөнөөр 2026 оны эхний улирлын ажлын үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар аймгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Мөн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. 


  • Зөвлөгөөний хоёр өдрийн хуралдаанаар дэд бүтэц, орон сууц, газар зохион байгуулалт, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлал, худалдан авах ажиллагаа, татвар, төр, хувийн хэвшлийн түншлэл, нийгмийн салбар, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын асуудал, шийдлийг хэлэлцэж байна. 
  • Сумын эрүүл мэндийн байгууллагад нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ дутмаг, сургуулиудад багшийн орон тоо дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байна. Мөн тэдэнд үзүүлэх дэмжлэг, бодлого чиглэл, ажлын байрны хомсдол зэрэг салбар бүрийн томоохон асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдааны дараа холбогдох шийдвэрүүд гарах ажээ.


    Зөвлөгөөний үеэр аймаг, сум, агентлагуудын уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүлж, хэрэгжилтийг хангах нэгдсэн ойлголт, байр суурийг бүрдүүлэхэд анхаарч байна.


    Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир аймгийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдааны үеэр Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам”, “Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулж, төрийн зохицуулалтыг хөнгөвчлөх, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг онцоллоо.




    Холбоотой мэдээ