БУЛГАН: Байгаль орчны ажиглалтаар 70 орчим шувуу бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн томоохон гол, нуурт галуу, нугас зэрэг усны болон намгийн шувууд 70 орчим байгааг Байгаль орчны газрын ажиглалтаар тогтоосон байна.
Манай орны галууны төрөл голдуу бор алаг зүстэй шувууд байдаг бол сүүлийн жилүүдэд судлаачид хар галууны төрлийн хоёр ч зүйлийг монголд олж бүртгэжээ. Харин нугасны төрөлд зээрд нугас, зэрлэг нугас, зэрлэгшир нугас, цагаан хөмсөгт нугас, халбага нугас, ногоохон нугас, шовтгор алаг нугас, бор нугас багтдаг байна.

Бор галуу

Буурал галуу







