ХОВД: Мал төллөлт 40 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-13 10:57:47

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 3.1 сая толгой малтай. Энэ онд урьдчилсан судалгаагаар 1.3 сая толгой мал төллөх юм.


Одоогийн байдлаар 641.5 мянган мал төллөжээ. Үүний 3061 нь ингэ бол гүү 1604, үнээ 8211, хонь 260399, ямаа 368256 төллөжээ. 


Одоогоор 626.8 мянган төл бойжиж байна. Судалгаагаар Ховд аймагт мал төллөлт 48.1 хувь, төл бойжилт 97.7 хувьтай үргэлжилж байна. 

5142 толгой төл мал хорогдсон бол 1952 толгой мал хээл хаясан тухай Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ