ХОВД: Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Халамжаас - Хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан Ховд
аймагт олон ажил хэрэгжүүлж байна.
Тухайлбал, мэргэжлийн байгууллагууд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн
орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд “Зорилтот өрхийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр” баталжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн ажлын баг өнөөдөр
хуралдлаа.
Хурлаар хөтөлбөрийн зорилго, цаашид хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөө болон салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал
солилцов.
Ховд аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжин иргэдийн амьдрах орчныг
сайжруулах жил” болгон зарласан. Иймээс
120 өрхийг сонгон дээрх хөтөлбөрт хамруулж, цогц үйлчилгээ үзүүлэхээр
төлөвлөж байна. Түүнчлэн зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг
дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 30 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөгөө
баталжээ. Уг ажил нь зорилтот өрхийг хөдөлмөр эрхлэлтэд
дэмжих, тогтмол орлоготой болгох, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд чиглэх юм. 