ХОВД: Энэ сарын 10-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/ Ховд аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн төв Жаргалант суманд “Цэвэрхэн хот” хаврын бүтээлч аян өрнүүлж байна.
Энэхүү аяны хүрээнд иргэдийг идэвхжүүлж энэ сарын 10-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.
Цэвэрлэгээнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд оролцоно.
Тэднийг “Хотоо цэвэрлэцгээе” уриалгад нэгдэж, өөрийн эзэмшлийн болон ойр орчмынхоо 50 метр хүртэлх газар, мөн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэхийг Жаргалант сумын ЗДТГ-аас уриаллаа.