ХОВД: Дөргөн сумын 70 жилийн ойг долоодугаар сард тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ
онд Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн ой тохиож байна.
Тус сумыг үүсгэн байгуулсны түүхт 70 жилийн
ойн баярыг 2026 оны долоодугаар сарын 24-27-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Ойн баяр наадамд зориулсан олон ажил өрнөж байна.
Нутгийн
онцлог, цаг уурын төлөв байдлаас шалтгаалан тэмээн сүргийг түлхүү үржүүлж
байгаа сумдын нэг бол Дөргөн.
Өнгөрсөн онд тус сумын малчид 8000 гаруй тэмээ тоолуулсан ба тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна. Тус сумын малчид Чаргат уул, Хар-Ус нуур, Агваш арал гэх мэт газруудыг түшиглэн нутагладаг.