ХОВД: Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого энэ сарын 15-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аж
ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого, бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн
хүрээнд Ховд аймагт нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулна. Энэ тооллогын зохион байгуулалт, ач холбогдлыг танилцуулах ажлыг Ховд аймгийн Статистикийн хэлтэс, аймгийн тооллогын комисс хамтран хэрэгжүүлсэн юм.
Өдөрлөгт 160 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, тооллогын
комиссын дарга Л.Энхбаяр “Статистикийн мэдээлэл
үнэн зөв байх нь төрийн бодлого шийдвэр оновчтой гарах суурь үндэс” хэмээгээд статистикийн мэдээллийг хуулийн хугацаанд үнэн
зөв, чанартай тайлагнаж, улсын тооллогод идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Энэ удаагийн өдөрлөгөөр Ховд аймгийн татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээ тайлан гаргах, тайлагнах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгчээ. 
