ХОВД: Судалгаанд хамрагдсан иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-03 10:11:25

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад Ховд аймгийн төвийн хоёр багаас 20 иргэн, мөн хөдөөгийн хоёр сумаас 20 иргэн сонгогдон нийт 40 хүн оролцож, судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусжээ.


Судалгаанд хамрагдсан иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл 18-24 насныхан 7.5 хувь, 25-34 насныхан 35 хувь, 35-49 насныхан 32.5 хувь, 50-64 насныхан 20.0 хувь, 65-аас дээш насныхан 5 хувийг эзэлж байна.  

Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлснээр судалгаанд оролцогчдын 65 хувь нь хоёр дахь шатны санал асуулгад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор дээрх санал асуулгыг авахаар шийдвэрлэсэн юм.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг гуравдугаа сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулав.


Харин санал асуулгын хоёрдугаар үе шат энэ сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд болно.

Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан бөгөөд 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцож байгаа юм. 


 

Холбоотой мэдээ