БАЯН-ӨЛГИЙ: “Өглөөний дасгал” сарын аянд албан хаагчид идэвхтэй оролцож байна
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны А/43 захирамжийн дагуу “Өглөөний дасгал" сарын аяныг зарлан хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд өнөөдөр аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулсан өглөөний дасгалд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 15, Онцгой байдлын газрын 60, Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн 20, 24 дүгээр цэцэрлэгийн 14 албан хаагч нийт 109 хүн оролцов.



